MNG

MNG

EVENT

Цахим эдийн засгийн бодлогын орчинг тодорхойлох, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарна

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Доротей Лазаро тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.03.24/ хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих санхүүжилтийг 2022 оны 12 сард Азийн хөгжлийн банкнаас батлан хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хэрэгжих ажлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн хөгжлийн банкны төлөөлөл санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмж сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс цахим шилжилтийг эрчимтэй, цогц шийдлээр хийх замаар төрийн хүнд суртал, авлига хээл хахуулийг бууруулж, шилэн болгохоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, процессын оновчлол, зорилтот үр дүнгээс хуваалцав. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй болгох хүрээнд “ХурДан” цэгүүдийг байгуулах ажилд хамтран ажиллах санал тавилаа.

Азийн хөгжлийн банкны зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь цахим шилжилтийг цогцоор шийдэж, системтэй зангидан ажиллаж байгааг сайшааж, “И-Монгол” системийн ри-инженерчлэл болон төрийн үйлчилгээний “ХурДан” төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, дэлхийн өнцөг булан бүрээс компани байгуулах, бүртгүүлэх боломжтой “И-Бизнес” платформ хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Мөн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх гол хөшүүрэг болох чадамж бүрдсэн байгааг онцлон, Монгол инженерүүдийн бүтээсэн мэдээлэл, технологийн шийдлүүдийг экспортлох, энэ салбарт гадаад хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, цахим эдийн засгийг бэхжүүлэх ажилд талууд хамтарч ажиллахаар санал солилцлоо.

Other news

Баян-Өлгий аймгийн харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Баян-Өлгий аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Баян-Өлгий аймгийн Төрийн цахим үйлчилгээний

Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Архивын Ерөнхий Газартай хамтран өнөөдөр (2023.09.21) “Хөтлөх хэргийн

Цахим шилжилтэд шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал

Монголын хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.02/ зохион байгууллаа. ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар