MNG

MNG

EVENT

ЦХХХЯ БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой өнөөдөр /2023.03.22/ уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар яамны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, өмнө нь олон төсөл, хөтөлбөрт амжилттай хамтран ажилласанд талархал илэрхийллээ. Мөн цаашид хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтийн төв байгуулах, Харилцаа холбооны хууль, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Ел хүрээлэнгийнхээ тухай танилцуулж, дээрх саналуудыг хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирэх даваа гарагт Улаанбаатар хотод уулзахаар боллоо.

Мөн ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ирэх 6-р сард болох ICT Expo-д Гвон Ху Ел ерөнхийлөгчийг оролцохыг урьж, тэр бээр урилгыг хүлээн авлаа

Other news

Цахим ур чадвар олгох сургалт өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Өмнөговь аймгийн