MNG

MNG

EVENT

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг “Цахим Баянхонгор-2023” арга хэмжээнд оролцож байна

“Цахим Баянхонгор-2023” Нээлттэй ирээдүй арга хэмжээ өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээг иргэддээ сурталчлан таниулах, цахим шилжилтийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулах, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор төрийн бүх шатны байгууллагуудаа хамруулан зохион байгуулж байна.

Арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээлэл технологи, боловсрол, банк санхүү, зам тээвэр ложистик, виртуал технологи, пос төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон гарааны 20 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.

Other news

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа нартай

“Монгол Форум” харилцаа холбооны салбарын дэд бүтцийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ

Харилцаа холбооны зохицуулах хороо Олон улсын харилцаа холбооны институттэй хамтран “Монгол форум” олон улсын зохицуулагчдын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 14 улсын 120 гаруй төлөөлөгч