MNG

MNG

EVENT

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.29) Архангай аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, сумдын ЗДТГ-ын дарга нарт нэгдсэн хурал, уулзалтыг зохион байгууллаа.

Хурлын үеэр:

✅Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ” сэдвээр илтгэл, танилцуулга

✅Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал”-аар танилцуулга

✅Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир “Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар” танилцуулга

✅И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын Төслийн менежер О.Төгөлдөр Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга, мэдээлэл тус тус хийв.

Other news

ХХМТГ, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газрын зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан мэдээлэл хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газрын зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан мэдээлэл хийлээ 2021.12.10 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар,

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Баян-өлгий аймагт хэрэгжиж байна

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.02) Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг