MNG

MNG

EVENT

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт уулзалт Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан билээ. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлигын эсрэг, хүнд суртлыг арилгах “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ, НЗДТГ хамтран “ШИЛЭН ТӨР, ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ТАНЫ ОРОЛЦОО” сэдэвт цуврал уулзалтыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн (2023.04.14) уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албан тушаалтнууд оролцож, төрийн албан хаагчдад мэдээлэл өгч байна.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах талаар ЗГ, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дүүргийн холбогдох төрийн албан хаагчид, хороодын хэсгийн ахлагч нартай санал солилцох зорилготой уулзалт юм.

Other news

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн

Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ

ҮЙЛ ЯВДАЛ Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ 2021.12.24 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал,

“Кансат 2023” тэмцээн 6-р сарын 16-нд Налайх дүүрэгт Дархан ноёны худагт зохион байгуулагдана.

Сансар судлал, сансрын технологи, хиймэл дагуул, түүнд хамаарах технологийг сонирхогч эрхэм таныг “Кансат” хиймэл дагуулыг хөөргөх уралдааныг ирж үзэхийг урьж байна. Ерөнхий зохион байгуулагч:Цахим хөгжил