MNG

MNG

EVENT

Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

2021.06.23

Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ” гэжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

Other news

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

“Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс компанитай харилцан ойлголцлын санамж бичгийг

Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Entravision” компанийн Ази дахь салбар Монгол Улсад ажиллана

“Entravision” компанийн Ази дахь салбар “Meta” компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллахаар болжээ. Бидний сайн мэдэх Facebook,

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ЦХХХЯ-наас хэрэгжүүлж