MNG

MNG

EVENT

Япон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын сургалт удирдлаа

“Кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг дадлагажуулах” сургалт болж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, GMO интернэт групп хамтран энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Япон улсын Элчин сайдын яамны дэд дарга Кикүма, “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака, GMO cyber security IRERAE -ийн захирал Оокоши нар сургалтын нээлтэд оролцож үг хэллээ.

​Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Монголын цахилгаан холбоо, И Монгол академи, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи зэрэг байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан инженер, мэргэжилтэн, багш ажилтнуудаас бүрдсэн 50 гаруй хүн сургалтанд хамрагдлаа.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаярын мэдээлснээр, Монголд 7 хоногт дунджаар 767008652 IP хаягт зөрчил илэрч бүртгэгдэг байна. Үүний 71% нь хортой код, 20% нь системд хайлт хийх, 4,4% нь эмзэг байдлын цоорхой ашиглах, 2,1%-ийг нууц үг тайлах төрлийн зөрчил эзэлж байгаа ажээ.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил харилцаа холбооны яам 2023 онд Япон улсын JICA байгууллагатай хамтран 6 удаагийн сургалт явуулж, 300-аад албан хаагч хамрагдсан байна. Жайка байгууллагатай хамтарсан цуврал сургалт нь ЦХХХЯ, КАБЗ-ийн Ажлын алба хамтран кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх олон чиглэлийн ажлын нэг хэсэг юм.

Other news

БНХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Харбины Технологийн Дээд

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн

Цахимд_хэвшье_Ховд_Сургалт

Ховд аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд: Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, нийтлэг журам Төрийн үүлэн тооцооллын дэд