MNG

MNG

EVENT

Өнөөдөр “SpaceX” компанийн зах зээлийн нэвтрэлт эрхэлсэн захирал Ryan Goodnight-тай албан уулзалт хийв

100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” төсөл өнгөрсөн онд Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр УБЕГ-т “Старлинк Сервисес Монголиа” компанийн нэрээр бүртгүүлсэн хэдий ч яриа хэлцлүүд удаашралтай байгаатай холбогдуулж төсөл хэрэгжих хугацаа 1 жил алджээ.

Элон Маскийн “Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Тус төслийг Монголд хэрэгжүүлсэнээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрт интернет хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед онц чухал ач холбогдолтой.

Тус төслийн танилцуулга, холбогдох дүрэм журмын өөрчлөлтийн төслийг “Сансарын үндэсний зөвлөл”, Засгийн газрын хуралдаанд танилцуулж зохих шийдвэрийг гарган хамтран ажиллахаар тохиролцлоо.

Other news

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Баян-өлгий аймагт хэрэгжиж байна

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.02) Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг

Төсөл хэрэгжүүлэх нэгжид “Ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт”-д урьж байна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид: Төслийн зохицуулагч, Санхүүгийн мэргэжилтэн, Худалдан

Ховд аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого, хөрөнгө