Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын КТ корпорацийн зөвлөх багийн төлөөллийг өнөөдөр (2023.07.07) хүлээн авч уулзлаа.
Тус зөвлөх баг нь Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээллийн технологийн бодлого боловсруулах бүтцийн талаар судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээ ЦХХХЯ-ны хамт олонд танилцууллаа.
Судалгааны хүрээнд цахим шилжилтийн ирээдүйн зураглал, үндэсний цахим шилжилтийн тэргүүлэх чиглэл, эко системийн хөгжлийн талаар танилцуулж, талууд мэдээллийн технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох боломжтой бөгөөд бусад уламжлалт салбаруудын ирээдүйн гол хөдөлгөгч хүч болохыг онцлов.
Энэхүү судалгаа нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа юм.