MNG

MNG

EVENT

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн талаарх харилцааг Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулж ирсэн.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.


Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах багийн талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ byambasuren@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны дотор ирүүлнэ үү.
Жич: Тус ажлыг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Зөвлөх инженер зэрэгтэй 1 судлаач болон гэрээт судлаач ажиллуулж болно.

Other news

Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат

“Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллалаа

Иргэд, олон нийттэй харилцах “11-11″ төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын