MNG

MNG

EVENT

“ICT EXPO-2023” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 2 ТАЛТ УУЛЗАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын төлөөллийг өнөөдөр (2023.06.06) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэнд талархал илэрхийлэв.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Технологи, логистикийн газрын захирал хатагтай Шамика Сириманн Монгол Улс цахим шилжилтийг хурдацтай хийж байгаа нь хил дамнасан цахим худалдааг өргөтгөх, цахим эдийн засгийн өсөлтийг хурдасгах чухал хүчин зүйл болохыг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний зөвлөмжид дурдагдсан саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, үр дүнтэй хэрэгжүүлэх шийдлийг бий болгоход олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдав.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс цахим худалдаа, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын оролцоог хангах асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Other news

Дундговь аймгийн салбар байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцов

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр (2023.10.06) Дундговь аймагт ажиллах хүрээндээ цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй яамны салбар байгууллагууд болох Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК, Шуудан