MNG

MNG

EVENT

#MNSEC2023 болж байна

Кибер аюулгүй байдал хэмээх ойлголт хувь хүн, албан байгууллага төдийгүй улс үндэстний оршин тогтнол, нийгэм эдийн засаг, аюулгүй байдалд чухал нөлөөтэй бөгөөд технологийн эрин үед аж төрж буй өнөө цагийн хүн төрөлхтний зайлшгүй танин мэдэх, бас оролцох чухал сэдэв болсон

Цахим аюулгүй байдлыг хангахад нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хууль эрх зүйн боловсронгуй орчин, техник тоног төхөөрөмжийн цогц шийдэл шаардлагатай болдог.

Мэдээллийн технологийн салбарын хурдтай хөгжлөөс шалтгаалан цахим халдлага зөрчил, түүний шинж чанар ч мөн адил асар хурдацтай хувьсан өөрчлөгдсөөр байна.

Хадлагаас хамгаалах шийдлээ хамгийн өндөр үр дүнтэй ажиллуулахын тулд, боловсон хүчний мэдлэг ур чадварыг тогтмол сайжруулах, халдлага зөрчлийн талаар мэдээлэл солилцох зайлшгүй шаардлага үүсдэг.

Тиймээс “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC байгууллагаас жил бүр “MNSEC” аюулгүй байдлын өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.

MNCERT/CC нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Энэ удаагийн “MNSEC2023” аюулгүй байдлын өдөрлөг өнөөдөр Shangri-La Ulaanbaatar зочид буудлын “Хурлын танхим”-д 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

“MNSEC2023” өдөрлөгт цахим аюулгүй байдалтай холбоотой сонирхолтой судалгаа, Монгол улс руу чиглэсэн цахим халдлага, аюулгүй байдлын сүүлийн чиг хандлага, мэдээллийн аюулгүй байдлын тухай бодит кэйсүүдээр дүүрэн илтгэлүүдийг хэлэлцэж Монголын болон Гадны аюулгүй байдлын шилдэг мэргэжилтнүүд дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.

Тус арга хэмжээнд ЦХХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба оролцож мэдээлэл солилцлоо.

Other news

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын харьяа, олон улсын Худалдааны төвийн зөвлөх, хатагтай Анушка Вижешина тэргүүтэй төлөөллийг өнөөдөр (2023.06.22) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас Үндэсний Экспортын Стратеги боловсруулах (ҮЭС) ажлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, “Уул уурхайн бус

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн 2023 оны анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар анх байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордны ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН танхимд зохион байгуулагдлаа.