MNG

MNG

EVENT

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилчид болон ЕБС-ийн сурагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулав

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбар байгууллага болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын холбогдох албаны төлөөлөл Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд, мэдээллийн технологи хариуцсан ажилтан, хүний нөөц, бичиг хэргийн ажилтнууд, сумдын e-mongolia хариуцсан операторуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.

📌Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд:

✅Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал

✅Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/

✅Цахим орчны зохицуулалт

✅Төрийн албан хаагчдад зориулсан docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем

✅Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга

📌Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад:

✅“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаарх мэдээлэл /Харилцаа холбооны зохицуулах хорооны Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн/

✅Мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог /Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир/

✅“Мөрөөдөлдөө хүрэх алхам”/Момэйд Виртуал туслахын агентлагийн үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг/

Other news

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

ҮЙЛ ЯВДАЛ Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг 2021.08.26 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.