MNG

MNG

EVENT

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич: Монгол Улсын 320 мянган иргэн богино хугацаанд тоон гарын үсэг авсан нь чухал үзүүлэлт

2022.12.07

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчидтэй өнөөдөр /2022.12.07/ уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар танилцууллаа.

ЦХХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд веб сайт, мобайл аппликейшний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар зохион байгуулагдсан “Цахимжих уу? та” сошиал кампанит аянд “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газар нэгдэж хамтран ажилласан.

Цаашид Үндэсний өгөгдлийн стратеги боловсруулах, үндэсний хиймэл оюун ухааны стратеги боловсруулах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэхдээ Монгол улс 3,5 сая хүн амтай ч өнөөдрийн байдлаар 320 мянган иргэн буюу нийт насанд хүрсэн иргэдийн 16 орчим хувьд нь тоон гарын үсэг богино хугацаанд олгосон нь чухал үзүүлэлт гэж харж байна. Бид дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж байгаль орчныг сайжруулахыг дэмжих зэргээр Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд чиглэн ажиллаж байна. Түүнчлэн цахим шилжилтийг дэмжих замаар хөгжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. Тодруулбал хүн бүрийг интернэт холбогдох боломжоор хангах, интернэт орчин дахь хүний эрхийн зарчмуудыг баталгаажуулах, цахим хөгжлөөс урган гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалахад анхаарч байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Other news

Мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” Завхан аймагт боллоо

“Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ,

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Завхан аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна

“Цахим аймаг” сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн удирдан явуулж байна. Сургалтыг Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нээсэн ба тус