MNG

MNG

EVENT

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна

Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхний байдлаар боловсруулан салбарын байгууллагуудаас санал авахаар ЦХХХЯ-ны албан ёсны цахим хуудсанд https://mddc.gov.mn/wp-content/uploads/2024/01/ХХТХТ-санал-авах.pdf нээлттэй байршууллаа.

1. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл;

2. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

3. Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайлан.

Саналыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал solongo@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна.

Other news

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмших талаар сургалт зохион байгууллаа

“Цахимд хэвшье” Digital_First_D1 арга хэмжээний хүрээнд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг нэгдсэн хөтөлбөрөөр сургагч багш нар зааж, мэргэжлийн инженерүүд зөвлөгөө өгч ажиллаж байна.