MNG

MNG

EVENT

“Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн асуудлаар санал солилцлоо.

Өвөрхангай аймаг нь “Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд холбогдох яамнаас бодлого арга зүйн зөвлөгөө авах шаардлага байгааг онцолж, хамтран ажиллахаар боллоо.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, тэдний мэдээллийн систем болон сүлжээний аюулгүй байдлыг сайжруулж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвших, интернэтийн хамрах хүрээг өргөжүүлж, иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр саадгүй авах нөхцөл сайжрах зэрэг томоохон үр дүнг хүлээж байгаа юм.

Other news

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсийн 3 дахь аймаг Сүхбаатар аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад мэргэжил арга зүйн зөвлөн туслах

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар зөвлөлдөх уулзалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмж болон ТББ-уудаас тавьсан шаардлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Цахим оролцоо ба Олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Цахим оролцоо ба