MNG

MNG

EVENT

Өвөрхангай аймгийн төрийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилчид болон ЕБС, политехникийн коллежийн оюутнуудын цахим ур чадварыг дээшлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагын холбогдох албаны төлөөлөл Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд, мэдээллийн технологи хариуцсан ажилтан, хүний нөөц, бичиг хэргийн ажилтнууд, сумдын e-mongolia хариуцсан операторуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.

📌Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд хийсэн сургалтын агуулга:

✅Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал

✅Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/

✅Цахим орчны зохицуулалт

✅Төрийн албан хаагчдад зориулсан docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем

✅Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга

📌Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, политехникийн коллежийн оюутнуудад хийсэн сургалтын агуулга:

✅“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаарх мэдээлэл /Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Д.Дэлгэрмаа/

✅Мэргэжлээ сонгох нь /Эмпасофт Технологийн Сургуулийн захирал Н.Энхсайхан/

✅Ирээдүйд хэрэгтэй ур чадвар /Тэкстрим ХХК /Timely.min/-ний Үүсгэн байгуулагч Н.Болорхүү/

Төрийн албан хаагчдад хийсэн сургалтад 50 гаруй албан хаагч, ЕБС, политехникийн коллежийн багш, оюутнуудад хийсэн сургалтад нийт 5 сургууль, политехникийн коллеж, насан туршийн боловсролын төвийн 500 гаруй багш, нийгмийн ажилтан, оюутан, сурагчид хамрагдав.

Other news

Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна

БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж,

Азийн хөгжлийн банктай цахим засаглал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Азийн хөгжлийн банктай цахим засаглал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана 2022.02.23 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн