MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн улсын Элчин Сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газруудад “ХУРДАН” цэгийг үе шаттай нээн ажиллаж байна.

Энэ удаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт “ХУРДАН” цэг албан ёсоор нээлтээ хийж хилийн чанадад байгуулагдсан 22 улсын 31, 32 дахь цэг боллоо.

Тус цэг байгуулагдсанаар Бүгд Найрамдах Казахстан Улс болон Узбекистан, Туркменистан, Тажикистан, Гүрж улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын 4000 гаруй иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээнээс 98 төрлийн лавлагаа, тодорхойлолт, 56 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 313 төрлийн олон шатлалт үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Бусад мэдээ

Монгол Улсын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Шуудангийн салбарын түүхэн замнал

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Шуудангийн салбарын түүхэн замнал 2020.10.30 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг

Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно

ҮЙЛ ЯВДАЛ Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно 2021.12.21 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга