MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Орхон аймагт Төрийн үйлчилгээний “Хурдан цэг” нээгдлээ

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр (2023.06.15) Орхон аймагт нээлтээ хийж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Төрийн цахим үйлчилгээний Орхон аймаг дахь хэлтсийн дарга М.Баярбаясгалан болон аймгийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Орхон аймагт нээгдсэнээр тус аймгийн 100 гаруй мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг операторын горимоор нэг дороос авах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 49, орон нутагт 15, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 6 цэгийг байгуулан ажиллаж байна.

Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

Бусад мэдээ

Ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн

Зөвшөөрлийг цахимжуулахад Эстон зөвлөнө

2019 онд Эстоний И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр