Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Ханбогд – Бүтээн байгуулалт, ажлын байр” форум болж байна

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд Ханбогд сумыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор “ХАНБОГД – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, АЖЛЫН БАЙР” форумыг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын түвшинд зохион байгуулж байна.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар форумд оролцож Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд ЦХХХЯ хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа гол ажлуудаа танилцууллаа. Үүнд:

5G нэвтрүүлж эхэлнэ

Аймаг, сумаасаа төрийн 800 орчим үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “ХУРДАН” цэгээс авах боломжийг бүрдүүлнэ.

Төрөөс өгч байгаа бүх зөвшөөрлийг цахимаар олгох E business системийг нэвтрүүлнэ

Хүнд сурталгүй, авлигалгүй нийгмийг бүтээх цахим шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлнэ

Иргэд төрийн цахимжих боломжтой бүх үйлчилгээг цаг алдалгүй, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэхэд манай яам гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэсэн юм.

Форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, агентлагууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, тус суманд уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлүүдийн талаар ярилцахаас гадна “ХАНБОГД 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбогдон бий болох эдийн засгийн боломжуудын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулга хийж нээлттэй санал солилцож байна.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ