Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахиурын хөндийд Монголын 8 компани гарлаа

• Teso Investment LLC

• Gund Investment LLC

• ICT Group JSC

ONDO LLC

• Fibo global LLC

• Intelmind LLC

• Gerege Systems LLC

• Mezorn LLC нарын найман аж ахуй нэгж Монгол улсын мэдээллийн технологийн салбарын олон зуун аж ахуй нэгжийг төлөөлж дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн төв, эдийн засгийн цөм болсон Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч ОУ-ын зах зээлд гарах томоохон алхмаа хийсэн түүхэн өдөр өнөөдөр /2024.02.02/ тохиож байна.

Цахиурын хөндий нь жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын гарааны цэг.

Манай улсаас AND Global, Fibo Cloud зэрэг олон улсын зах зээлд амжилттай ажиллаж, оюуны бүтээлээ экспортолж байгаа. Тэдгээр компаниудынхаа туулж буй замыг дүгнэж миний бие “Бид дангаараа мөс зүсэхээс илүү Төв Азийн бүс нутгийн экосистемийг түүчээлж, нөөц боломжоо нэгтгэж, улмаар дэлхийн тавцанд өрсөлдөх замыг товчилно” хэмээх санаачилгыг 2023 оны 1-р сард Төв Азийн улс орнуудын мэдээллийн технологийн сайд нартай уулзах үеэрээ дэвшүүлсэн юм.

Энэ санаачилга маань ажил хэрэг болсон нь өнөөдрийн Цахиурын хөндий, Stanford-ийн их сургуулийн дэргэдэх Palo Alto-д байрлалтай “Торгоны замын инновацийн төв” буюу төв азийн 8 орны төлөөлөл, бидний хамтран байгуулсан “Silkroad Innovation Hub” юм.

Цаашид Мэдээлэл технологийн үндэсний парк гүүр нь болж ажиллах энэ төвд манай технологийн компаниуд төв азийн 8 улс орны гарааны компаниудын хамт бойжиж, эхний жилдээ тус төвийн босгох 30 сая ам.доллараас хөрөнгө оруулалт хүртэх боломжтой болж байна. Бид хамтдаа ирэх 7 жилийн хугацаанд бүс нутгаасаа 5 “unicorn” буюу тус бүр 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй технологийн компанийг төрүүлэх зорилгыг дэвшүүлж, түүний төлөө ажиллах болно.

Энэ бол түүхэн үйл явдал. Бид уул уурхайгаас хамааралтай, нүүрсний үнээс шалтгаалдаг нэг өнгөтэй эдийн засгийн хязгаардлагдмал боломж дунд өдийг хүрлээ. Гагцхүү мэдээллийн технологийн салбар бидэнд хүн төрөлхтний хөгжлийн хязгааргүй өрсөлдөөнд ижил тэгш гараанаас хүч үзэх боломжийг санал болгож байна.

Хүн амын 65 хувь нь 35-аас доош насны оюуны өндөр чадамжтай, мэдлэг ур чадвартай манай улсын хувьд энэ салбарт тоглолт хийхэд асар их боломж болон өгөгдөл бий. Монгол залуус, Монгол оюун ухаан, Монгол ур чадвар дэлхийд танигдаж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх эхлэлийг бид хамтдаа тавилаа.

Торгоны замын түүхийн шинэ эхлэлийг бид хамтдаа бичиж чадна гэдэгт итгэлтэй байна.

Бусад мэдээ

Дорноговь аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ