MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна.

Энэ хүрээнд тус аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал нартай уулзаж, санал солилцлоо.

Дундговь аймагт төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэдэг “ХУРДАН” цэг гурван байрлалд ажиллаж байна. Ингэснээр орон нутагт аж төрдөг иргэд төрийн үйлчилгээг авахын тулд хот, суурин газрыг зорих шаардлагагүй болж буйг ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр онцлоод иргэдийн цаг хугацааг хэмнэх, тэдэнд төрийн үйлчилгээг ойртуулах хүрээнд төрийн үйлчилгээний шинэ өнгө төрхийг бий болгохоор зорин ажиллаж буй талаар мэдээлэв.

Дундговь аймаг нь 2020-2024 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө “Цахим аймаг-Ухаалаг Дундговь” зорилтыг тусган цахим шилжилтийн үйл ажиллагааг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Ингэснээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах дотоод удирдлагын ERP.ee-mongolia цахим системийг нэвтрүүлж, байгууллага хоорондын албан бичгийг 100 хувь цахимжуулсан байна.

Мөн аймгийн төрийн болон бизнесийн байгууллагуудын үйлчилгээ болон бүх төрлийн мэдээллийн нэгдсэн “Дундговь” аппликейшныг хөгжүүлж нэвтрүүлээд байгаа аж.

Цаашид тус аймагт цахим шилжилттэй холбоотойгоор эн тэргүүнд дээрх аппликейшныг илүү боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт мэдээллээр хангах шаардлага тулгараад байгаа талаар аймгийн удирдлагуудын зүгээс мэдээлэж, холбогдох яамнаас дэмжлэг хүслээ.

Бусад мэдээ

Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа

ҮЙЛ ЯВДАЛ Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа 2022.04.07 Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Мета компанитай кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлэээр хамтарна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр МЕТА компанийн Ази, Номхон далайн бүсийн оффисын төв

Цахим шилжилтийг эрчимжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

ЦХХХ- ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.03.27/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку болон холбогдох албаныхантай уулзаж, Ухаалаг засаг-2