MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-ийн төслийг хэлэлцлээ

Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-ийн төслийг ЦХХХЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулж, салбар дундын зохицуулалтын хүрээнд мэдээлэл солилцлоо.

Төслийн танилцуулгад жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийн ажлын явц, гүйцэтгэл, тайлагналт, үр дүн, удирдлага, зохион байгуулалт, тогтолцоо, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, санхүүгийн удирдлага, хяналт, шинжилгээ, үнэлгээ, жендэр судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээрх ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцэв.

улзалтын үр дүнд ЦХХХЯ-нд дараах зөвлөмжийг хүргүүлэв. Үүнд:

✅”Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/”-г хэрэгжүүлэх салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтээр дэмжих;

✅Төрийн байгууллагын бодлого төлөвлөлтийн нэгжийн жендэрийн статистик, дүн шинжилгээний үр дүнг ашиглах чадавхыг нэмэгдүүлэх;

✅Ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, салбарт ажиллагсдын ажлын байрны жендэрийн мэдрэмжтэй байдлыг үнэлж, холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.

✅Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн зааврын хэрэгжилтэд салбарын байгууллагад хэрэгжиж буй байдалд үнэлгээ шинжилгээ хийж, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

✅Олон нийтийн мэдээлэл, зар сурталчилгааны агуулгад хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх;

✅Хэвлэл мэдээлэл, урлагийн бүтээлийн агуулга, тэдгээртэй холбогдон нийгмийн сүлжээгээр тархах мэдээлэлд жендэрийн өнцгөөс хяналт тавих

Бусад мэдээ

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхтай уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингхтай уулзлаа 2022.02.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ