MNG

MNG

EVENT

Орхон аймагт Төрийн үйлчилгээний “Хурдан цэг” нээгдлээ

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр (2023.06.15) Орхон аймагт нээлтээ хийж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Төрийн цахим үйлчилгээний Орхон аймаг дахь хэлтсийн дарга М.Баярбаясгалан болон аймгийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Орхон аймагт нээгдсэнээр тус аймгийн 100 гаруй мянган иргэн, төрийн 35 байгууллагын 440 орчим үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг операторын горимоор нэг дороос авах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 49, орон нутагт 15, гадаадын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад 6 цэгийг байгуулан ажиллаж байна.

Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

Other news

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо: Speed date уулзалт зохион байгуулаа

Сэлэнгэ аймгийн төрийн болон хувийн хэвшлийн удирдлагууд, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, бизнесээ хэрхэн цахимжуулах арга зам, технологийн шийдлүүдийн талаар танилцуулга, мэдээлэл

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Цахим оролцоо ба Олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Цахим оролцоо ба