MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.09.11) Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн дарга Н.Сумъяабазар, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Я.Жаргалцэцэг нартай уулзаж, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академийн хамтарсан баг Говь-Алтай аймагт дараах ажлуудыг хэрэгжүүлж 2 өдөр ажиллана.

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл хүргэх

Аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хийх

Аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн apгa хэмжээтэй танилцах, хэрэгжилтийн судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх apгa хэмжээний талаарх зөвлөмжийг аймгийн ЗДТГ-т хүргүүлэх

Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, apгa зүй”-н талаар сургалт зохион байгуулах

Бүx нийтийн цахим yp чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах

Аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг хийх

Орон нутгийн иргэдээс цахим шилжилттэй холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авах

Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулах apra хэмжээнд шаардагдах төсвийн тооцооллыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

E-Mongolia

Бусад мэдээ

Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа

ҮЙЛ ЯВДАЛ Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа 2022.04.07 Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток

Oрчин үеийн тоон технологиор хийгдсэн анхны радио станц Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон РТҮС УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл нар Баян-Өлгий аймгийн Радио, Телевизийн Сүлжээний Газарт ажиллаа. Анх Чехословак улсын тусламжтайгаар 1965 оны