MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагаа бүхий харилцааны чадварыг олгох, өөрийгөө чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх зэрэг чадварыг цогцоор олгох зорилго бүхий “Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах 8 дугаар тэмцээнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран 3 өдрийн турш амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээний шилдгүүдээр:

Тэргүүн байр: Нийслэлийн ЕБ-ын 18 дугаар сургуулийн “Мэлмийт” баг

Дэд байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “123” баг

Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын 16 дугаар сургуулийн “Six оf wands” баг

Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “Arete” баг

Тусгай байр: Elpis, Эх сурвалж, Ойлан, Лоббизм багууд шалгарч, “Шилдэг илтгэгч”-ээр “Elpis” багийн Б.Отгонгүнж шалгарсан юм.

Өсвөр үеийнхэн, эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилчдын цахим орчин дахь зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг цахим орчны төрөл бүрийн халдлага, гадуурхал, дээрэлхэл, цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж, хамгаалах талаар ойлголт, мэдээлэл өгсөн үр дүнтэй тэмцээн болж өндөрлөлөө.

Бусад мэдээ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хэлэлцлээ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн сургалтын байгууллагуудад танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг /2023.05.09/ зохион байгууллаа. Digital literacy

ЦХХХ-ны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа

Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо. Канад улс нь 2023 оны Цахим