MNG

MNG

EVENT

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна.

Энэ хүрээнд тус аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал нартай уулзаж, санал солилцлоо.

Дундговь аймагт төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэдэг “ХУРДАН” цэг гурван байрлалд ажиллаж байна. Ингэснээр орон нутагт аж төрдөг иргэд төрийн үйлчилгээг авахын тулд хот, суурин газрыг зорих шаардлагагүй болж буйг ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр онцлоод иргэдийн цаг хугацааг хэмнэх, тэдэнд төрийн үйлчилгээг ойртуулах хүрээнд төрийн үйлчилгээний шинэ өнгө төрхийг бий болгохоор зорин ажиллаж буй талаар мэдээлэв.

Дундговь аймаг нь 2020-2024 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө “Цахим аймаг-Ухаалаг Дундговь” зорилтыг тусган цахим шилжилтийн үйл ажиллагааг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Ингэснээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах дотоод удирдлагын ERP.ee-mongolia цахим системийг нэвтрүүлж, байгууллага хоорондын албан бичгийг 100 хувь цахимжуулсан байна.

Мөн аймгийн төрийн болон бизнесийн байгууллагуудын үйлчилгээ болон бүх төрлийн мэдээллийн нэгдсэн “Дундговь” аппликейшныг хөгжүүлж нэвтрүүлээд байгаа аж.

Цаашид тус аймагт цахим шилжилттэй холбоотойгоор эн тэргүүнд дээрх аппликейшныг илүү боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт мэдээллээр хангах шаардлага тулгараад байгаа талаар аймгийн удирдлагуудын зүгээс мэдээлэж, холбогдох яамнаас дэмжлэг хүслээ.

Other news

Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

Цахим аймаг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлын суурь болох төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх цуврал сургалт Дархан-Уул аймгаас эхэллээ. Тус сургалтад ЦХХХЯ-ны

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдад хүргэлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ, арга хэмжээг Говьсүмбэр аймагт