MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

БНСУ-ын Нийгмийн хөгжлийн хүрээлэнтэй олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж, энэ үеэр БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны дэргэдэх судалгаа шинжилгээний байгууллага болох Нийгмийн мэдээллийн хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ноён Гвон Ху Елтой уулзан, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, бусад салбарыг дэвшилтэт технологиор дэмжих, бодлогын орчныг сайжруулахад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, БНСУ-ын Нийгмийн хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөл хамтран Мэдээллийн технологийн үндэсний парк дахь Мэдээлэл, хандалтын нийтийн төвд “Өргөн нэвтрүүлгийн бодлогын орчныг сайжруулах төсөл”-ийг өнөөдөр /2023.03.28/ албан ёсоор эхлүүлж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар: ЦХХХЯ нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (агентлаг) байх үеэс KISDI байгууллагатай олон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд 2019 онд хэрэгжүүлсэн Монгол Улсын Үндэсний СЕРТ байгуулах зөвлөх үйлчилгээний хүрээнд KISDI-ийн мэргэжилтнүүдийн боловсруулсан санал зөвлөмжүүд  цахим шилжилтийн багц хуулийн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн үндэс суурь болж, өгөөжтэй зөвлөх үйлчилгээ болсныг онцлон, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтийн төв байгуулах, Харилцаа холбооны хууль, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах болсныг тэмдэглэж, талархалаа илэрхийлсэн юм.

Төслийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалт, семинарыг зохион байгуулах, өргөн нэвтрүүлгийн бодлогын орчныг сайжруулах, бодлогын судалгаа хийж, контент хөгжүүлэлтийн чиглэлээр олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөж, хоёр талын экспертүүд санал солилцлоо.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Өмнөговь аймагт болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж

Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа 2022.06.02 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан