MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Цахим хөгжил, Харилцаа холбооны яамтай хамтран 2023-2026 он буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улсын кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөрийг сайжруулах зорилготой уг төслийн хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд:

1. Төр хувийн хэвшил боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх,

2. Оюутан сурагч болон мэргэжилтнүүдэд зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх

3. Төрийн албан хаагчдад зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх зорилтууд тус тус хэрэгжиж байна.

Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Жайка болон ЦХХХЯ-аас гадна МУ-ын ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран ажиллаж байна.

Өнөөдөр /2023.10.06/ Төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээллийн технологийн системийн хамгаалалт сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Кибер аюулгүй байдлыг хангахад нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хууль эрх зүйн боловсронгуй орчин, техник тоног төхөөрөмжийн цогц шийдэл, санхүүжилт шаардлагатай тухай уг семинарын үеэр мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

Тус арга хэмжээнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож мэдээлэл төслийн хэрэгжилтийн тухай солилцлоо

ЖАЙКА нь Ази, Африк, θмнөд Америк, Aвстрали, Oйрхи Дорнод, Зүүн Европийн 155 oрoнд техникийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байна. ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газар нь 53 дахь төлөөлгчийн газар бөгөөд 1997 oнд бaйгуулагдсан. Oдoo тус Төлөөлөгчийн газарт нийтдээ 27 ажилтан ажиллаж байна.

Бусад мэдээ

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр /2023.08.08/-ны

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн контент үйлдвэрлэл, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын IV форум зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын IV форум зохион байгуулагдаж байна 2022.10.25 Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын 7 хоног энэ