MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021.04.21

Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм.

Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

Бусад мэдээ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.аар 13А маягтыг илгээх, харах, татах боломжтой боллоо

Өнөөдрийн (2023.04.12) ЗГ-ын хуралдаанд “13А маягтыг цахимжуулах” шийдлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан бөгөөд МУ-ын Засгийн газраас тус шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. 2022 онд улсын хэмжээнд

Төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллаж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Судалгааны институд, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн хамтарсан ажлын хэсгийн баг