MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргө ёслолын үйл ажиллагаа болов

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн захиргааны албанд анх томилогдсон албан хаагчдыг төрийн жинхэнэ албаны тангараг өргүүлэх үйл ажиллагааг өнөөдөр (2023.12.28 ) зохион байгууллаа.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ЦХХХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Б.Батцэцэг нар оролцон, төрийн жинхэнэ албан хаагч болж, төрийн албаны нэр хүндтэй, амаргүй, хариуцлагатай албыг хашихаар тангараг өргөж буй нийт албан хаагчдад баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.

Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн, төрийн захиргааны албан тушаалд анх томилогдон ажиллаж буй ЦХХХЯ болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын нийт 6 албан хаагч тангараг өргөв.

Бусад мэдээ

 ЦХХХЯ, “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгууллаа 2022.10.21 Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, ЦХХХЯ, Удирдлагын академи, Бүгд найрамдах

Ирэх жил Монгол Улсад Азийн шинжлэх ухаан, технологийн паркуудын хорин долоо дугаар чуулга уулзалт болно

Азийн Шинжлэх Ухааны Паркын Холбоо (ASPA)-ны 2023 оны хорин зургаа дугаар чуулга уулзалт БНТУ-ын Станбул хотноо 11 сарын 15-нд амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтаар 20 гаруй

МУ-ын Засгийн газрын хуралдаанаар “Их өгөгдлийн (Big data) сан” үүсгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа

Дэлхийн улс орнууд төрийн их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, хүн хүч зэрэг нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох