MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар үүрэгт ажилдаа орлоо

2023.01.06

Тэрээр 1984 онд Дорноговь аймагт төрсөн. 2000 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2016 онд Калифорний их сургууль, Беркли дэх хуулийн сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн магистр, хуульч мэргэжилтэй.

-2005-2006 онд “Сувд” хууль зүйн товчоонд туслах хуульч
-2006-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш
-2007-2008 онд “Говь” ХК-д хуульч
-2008-2009 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш
-2008-2010 онд “Легас партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2010-2019 онд “Монросконсалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-2019 оноос “Эрхэм энд беркли” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2022 оноос Хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв.
МУ-ын засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ур чадвар, тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага мэдлэг, танхимын зарчмаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг нь үндэслэн түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар томилжээ.

Бусад мэдээ

“e-Mongolia”| Төрийн үйлчилгээний платформууд, чат, и-мэйл халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Дорноговь аймгийн 68 үйлчилгээ цахимжлаа 2022.04.04 “И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын

ЦХХХЯ Эстонийн эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төвтэй хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон холбогдох албаныхан ажиллаж, өнөөдөр Эрүүл