MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахимд хэвшье” мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ Баян-Өлгий аймагт эхэллээ

Үндэсний хэмжээнд орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх, ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүсчилсэн байдлаар хамтран зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ Баян-өлгий аймагт өнөөдөр (2024.04.08) эхэллээ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, цахим шилжилтийг 21 аймагт үе шаттай эрчимжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.

“Цахимд хэвшье” уриатай энэхүү өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийтэд ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, үйлчилгээний шинэ систем нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга, мэдээлэл хийж, сургалт зохион байгуулахаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт зохион байгуулж, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Бусад мэдээ

Мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна

ЦХХХЯ-наас “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-ын зорилт, “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “CHINGGIS” төлөвлөлтийг олон улсын цахилгаан холбооны байгууллагад 2022

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион