MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Мэлоуныг өнөөдөр /2023.01.26/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Уулзалтын хүрээнд Кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Их Британи Улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааны гүүр болоход дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ. Мөн яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Мэлоун ЦХХХ-ны сайд Н.Учралыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна гэдгээ хэлсэн. Мөн дээрх хүсэлтүүдийг хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ 2022.09.21 Цахим хөгжил харилцаа холбооны яам

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд цахим технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ

Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг – 2” төслийн удирдагч хадагтай

“Цахим эдийн засаг”, “Цахим аюулгүй байдал”, “Цахим нийгэм” чиглэлээр Сингапур улсын сайн туршлагыг хэрэгжүүлнэ

Сингапур Улсын цахим форум (Digital FOSS) хөтөлбөр, “Cross Border Data Flows Roundtable” уулзалтын хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Vivian Balakrishnan,