MNG

MNG

EVENT

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.аар 13А маягтыг илгээх, харах, татах боломжтой боллоо

Өнөөдрийн (2023.04.12) ЗГ-ын хуралдаанд “13А маягтыг цахимжуулах” шийдлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан бөгөөд МУ-ын Засгийн газраас тус шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудас 13A маягтаар үйлчилсэн хүний тоо 317,736 байна.

Цахимжуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Үүнд:

1. Эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системд түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж буй 4 төрлийн мэдээллийн систем хооронд 13А маягтын мэдээллийг цахимаар бүртгэх, солилцох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг цахимаар хүлээн авах, илгээх боломжтой болсон.

2. 13А маягтыг иргэнд хүргэхэд шаардлагатай хөгжүүлэлтийг хийж төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системд нэгтгэж, “Үйлчилгээ” цэсийн “Эрүүл мэнд” ангилалд 13А цахим маягтыг байршуулсан.

13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүлсэн.

Цахим маягтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдэд үүсэх хүлээлт, чирэгдлийг багасгах ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн XYIII.2.3-т Эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх хүрээнд эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгасан билээ.

Other news

"Global Digital Dialogue" online forum will be held on 5-6 September

ҮЙЛ ЯВДАЛ “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ – 2022” цахим форум 9 сарын 5-6-ны өдрүүдэд болно 2022.08.29 Монгол Улсын санаачилгаар боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах,

Шуудангийн анхны маркийн тухай

ҮЙЛ ЯВДАЛ Шуудангийн анхны маркийн тухай 2020.12.22 Шуудангийн тухай хуулиас…. 25 дугаар зүйл: Шуудангийн илгээмж дээр “Монгол” гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна. Шуудангийн

Зарим төрийн байгууллагуудын программ хангамж, системтэй танилцлаа

Аймаг, орон нутагт төрийн байгууллагууд цахим шилжилт хийхэд тэдгээрийн цахим системийн шийдэл, программын хэрэглээ хялбар, нэгдсэн байх нь чухал юм. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг