MNG

MNG

EVENT

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид:

✅Төслийн зохицуулагч

✅Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн

✅Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

✅Техникийн мэргэжилтэн

✅Төслийн менежментийн мэргэжилтнийг тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна.

Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу.

Төслийн зохицуулагч /дахин зар/: https://drive.google.com/…/1UmIp…/view…

Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн /дахин зар/: https://drive.google.com/…/1oUS0nMvt9l8xKChNLQM…/view…

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн /дахин зар/: https://drive.google.com/…/1iQKbN4QZfkKNyW41EHO…/view…

Техникийн мэргэжилтэн: https://drive.google.com/…/1LyEYSS9RpQXuxsFwCi0…/view…

Төслийн менежментийн мэргэжилтэн: https://drive.google.com/…/1DDks6Wm5x…/view…

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 103 тоот өрөө болон info@mddc.gov.mn цахим шуудангаар англи хэл дээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

📌Намтар /CV/

📌Дипломын хуулбар

📌Иргэний үнэмлэхийн лавлагаа

📌НДШ-ийн лавлагаа

📌Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт

📌Ажил горилох тухай захидал

📌Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар

Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй 1-ээс дээш ажлын байранд материалаа ирүүлж болно.

Other news

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Зөвлөх инженер”-ийн зэрэг олголоо

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Зөвлөх инженер”-ийн зэрэг олголоо 2022.12.30 ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэшлийн магадлан итгэмжлэх зөвлөлийн