Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.30/ боллоо. Хуралдаанд ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын газар, хэлтсийн дарга нар оролцож, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/01/327334884_2023132737890932_4710472649163364867_n-1024x682.jpg)
ЦХХХ-ны сайд Н.Учрал салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх гол ажлуудаар холбогдох албаныханд үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал
– Иргэдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах
– Олон улсад зохион байгуулах цахим шилжилтийн үзэсгэлэн, худалдаанд оролцож, Монгол компаниуд, Монгол инженерийн оюун ухаанаар бүтсэн бүтээгдэхүүнүүдийг сурталчлан, таниулах
– Программ хангамжийн цахим их дэлгүүр Mindgolia.mn-ийг англи хэлний сонголттой болгож, бүтээгдэхүүний сонголтын нэмэгдүүлж, сайжруулах
– Иргэд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж, лавлагаа, нэхэмжлэх, 13А маягттай холбоотой цахимжуулах ажлуудыг шуурхайлах
– Албан бичиг солилцооны дундын системийн асуудлыг шийдэх, Ebusiness.mn-ийг ашиглалтад оруулах, дижитал аймгийн стандарт, бодлогын бичиг баримтыг боловсруулах чиглэлээр хугацаатай үүрэг, даалгавар өглөө.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/01/327795316_2213870755461547_3928903927892015697_n-1024x682.jpg)