MNG

MNG

EVENT

Архангай аймгийн 5 байгууллагын цахимжилтын системтэй танилцлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Архангай аймагт 2 дахь өдрөө ажиллалаа.

Тус ажлын хэсгийн ахлах Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цэцэрлэг-Бага боловсролын Ирээдүй цогцолбор , Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ӨЭМТ-д зэрэг байгууллагуудад хэрэглэгдэж буй программ хангамж, системтэй танилцаж, санал солилцлоо.

Энэ хүрээнд эдгээр анхан шатны байгууллагуудын уялдаа холбоог хангах, программ хангамжийн хэрэглээ ашиглалтыг нь нэмэгдүүлэх, дээрх байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил, үйлчилгээг хялбарчлах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо.

Other news

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулганд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож,

“Ekids” шийдэл ашиглалтад орлоо

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эсрэг үүссэн эрсдэлт нөхцөл байдлуудаас сургамж авч, цаашид энэ байдал давтагдахгүй, даамжрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хамтран