Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт өнөөдөр (2023.10.09) ажиллаж байна.

Энэ хүрээнд тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын газрын дарга М.Отгонбат нартай уулзаж, санал солилцлоо.

Төв аймаг нь Цахим аймаг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд бүх төрлийн мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлт, өргөдөл гомдол авах “Дижитал -Төв аймаг” аппликейшныг энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн тус аймгийн 18 сумдын 21 чиглэлийг хамарсан 1046,8 км шилэн кабельтай бөгөөд гурван сум шилэн кабельд холбогдоогүй аж.

Мөн “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч цаашид уг хөтөлбөрийг боловсронгуй болгох хүрээнд цахим дэд бүтцийг бий болгон мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ажиллаж буй талаар аймгийн удирдлагууд мэдээлэв.

Тус аймаг нь засаг захиргааны хувьд Монгол Улсын хамгийн олон сумтай аймаг буюу 27 сум, 97 багтай, 94 мянган хүн амтай. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд 5.1 сая толгой малтай, газар тариалангийн 306.8 мянган га эргэлтийн талбайтай гэдгээрээ онцлогтой.

Other news

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг “Цахим Баянхонгор-2023” арга хэмжээнд оролцож байна

“Цахим Баянхонгор-2023” Нээлттэй ирээдүй арга хэмжээ өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээг