MNG

MNG

EVENT

Эстонийн эдийн засаг, харилцаа холбооны яамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсалотой уулзлаа.

Энэ хүрээнд мэдээллийн технологи, цахим засаглал, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг ахиулах, улмаар Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах саналыг тавилаа.

Эстони Улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсало манай улсын цахим шилжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад анхаарна гэдгээ илэрхийллээ.

Other news

Стартап компаниудыг олон улсад гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Стартап компаниудыг олон улсад гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг танилцууллаа 2021.05.21 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан салбарын стартап компаниудыг олон улсын зах

Архангай аймгийн 5 байгууллагын цахимжилтын системтэй танилцлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг