MNG

MNG

EVENT

Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээг тодорхойлох баримт бичигт саналаа ирүүлнэ үү.

Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, загварыг тодорхойлох, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны Сайдын 2022 оны А/310 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээ”-г боловсруулсан.

Энэхүү баримт бичиг нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах чадамжтай, хамтран ажилладаг, ухамсартай, бүтээлч иргэдийг бий болгох зорилгоор бие даасан, чадвартай, хүсэл тэмүүлэлтэй “Авьяаслаг хүмүүн капитал”, хариуцлагатай, оролцоотой, итгэлтэй “Тогтвортой нийгэм”, идэвхтэй, санаачилгатай, эв нэгдэлтэй “Шинийг санаачлагч нийгэм”-ийг цогцлоох боломжтой юм.

Та бүхэн баримт бичигтэй танилцан, холбогдох саналаа 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл narmandakh@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны веб сайт https://mddc.gov.mn/…/%d1%85%d1%83%d1%83%d0%bb%d1%8c…/ холбоосоор нэвтэрч, баримт бичигт санал авах хэсгээс үзнэ үү.

Other news

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх иргэдийн цаг хугацаа,

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн

Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг дээшлүүллээ

“Цахимд хэвшье” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ