MNG

MNG

EVENT

Зохиогчийн эрхээр хамгаалж буй бүтээгдэхүүнд 1310 программ хангамж, 5 өгөгдлийн сан бүртгэлтэй байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвтэй хамтран “Цахим технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой оюуны өмч, хууль, эрх зүйн орчинг сайжруулах боломжийн талаарх суурь судалгаа”-ны явц, үр дүнг хэлэлцэх уулзалтыг өнөөдөр /2023.04.13/ зохион байгууллаа.

Уулзалтад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал О.Дөлгөөн, ахлах мэргэжилтэн Энхтуул нар оролцож, зөвлөх судлаач Л.Ариунаа: “Оюуны өмч, зохиогчийн эрх эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон оюуны өмч, шинэ бүтээлийг хамгаалах, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх, тэдгээрийг урамшуулах системийг бий болгох чиглэлээр суурь судалгааны төслийг танилцуулав.

Судалгаанаас дурдвал Монгол Улсын зохиогчийн эрхийн тухай хуульд зохиогчийн эрхээр хамгаалдаг бүтээлд программ хангамж, өгөгдлийн сан хамаардаг бөгөөд одоогийн байдлаар нийт 14600 зохиогчийн эрхээр хамгаалж буй бүтээгдэхүүний 1310 программ хангамж, 5 өгөгдлийн сан бүртгэлтэй байна.

Уг судалгааны ажлыг НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын санхүүжилтээр хийж байна.

Other news

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх

Үндэсний дата төв ISO27001 ОУ-ын сертификатаар үйл ажиллагаагаа албан ёсоор батламжиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга нар AFNOR олон улсын байгууллагаас “Монголын