MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Зохиогчийн эрхээр хамгаалж буй бүтээгдэхүүнд 1310 программ хангамж, 5 өгөгдлийн сан бүртгэлтэй байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвтэй хамтран “Цахим технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой оюуны өмч, хууль, эрх зүйн орчинг сайжруулах боломжийн талаарх суурь судалгаа”-ны явц, үр дүнг хэлэлцэх уулзалтыг өнөөдөр /2023.04.13/ зохион байгууллаа.

Уулзалтад Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал О.Дөлгөөн, ахлах мэргэжилтэн Энхтуул нар оролцож, зөвлөх судлаач Л.Ариунаа: “Оюуны өмч, зохиогчийн эрх эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон оюуны өмч, шинэ бүтээлийг хамгаалах, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх, тэдгээрийг урамшуулах системийг бий болгох чиглэлээр суурь судалгааны төслийг танилцуулав.

Судалгаанаас дурдвал Монгол Улсын зохиогчийн эрхийн тухай хуульд зохиогчийн эрхээр хамгаалдаг бүтээлд программ хангамж, өгөгдлийн сан хамаардаг бөгөөд одоогийн байдлаар нийт 14600 зохиогчийн эрхээр хамгаалж буй бүтээгдэхүүний 1310 программ хангамж, 5 өгөгдлийн сан бүртгэлтэй байна.

Уг судалгааны ажлыг НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын санхүүжилтээр хийж байна.

Бусад мэдээ

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зарим харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулж ирсэн.Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд

“Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ “Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа 2022.10.22 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гол цөм нь