MNG

MNG

EVENT

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын бүртгэл явагдаж байна

2022.04.04

Засгийн газраас төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улс цахим эринд шилжиж байгаа энэ үед төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудад болон иргэнд мэдээллийн технологийн суурь мэдлэг эзэмшсэн байх зайлшгүй шаардлага тулгараад байна. Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Монгол Улс цахим улс болоход хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх сургалт, шалгалт болон бусад арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд эдгээрийн нэг нь бүх нийтийн мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг түвшин бүрээр тодорхойлох олон улсын стандартад нийцсэн шалгалтыг зохион байгуулдаг. Тус шалгалт нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Азийн зургаан оронд 33 дахь удаагаа нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд дараах 2 төрлөөр явагдана. Үүнд: Мэдээллийн технологийн паспорт шалгалт /мэдээллийн технологийг ажил албандаа ашигладаг бүх чиглэлийн мэргэжилтнүүд, төрийн болон бизнесийн байгууллагуудын менежерүүдэд зориулагдсан/ Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт /мэдээллийн технологийн чиглэлийн инженерүүд болон энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулагдсан/ МТҮП-аас шалгалтад бүртгүүлэгчдийг амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх, системтэй бэлтгэх зорилгоор шалгалтад бэлтгэх сургалтыг шалгалт эхлэхийн өмнө зохион байгуулдаг бөгөөд 04 сарын 06-ны өдрөөс эхлэх гэж байна. Бүртгүүлэгчид дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Шалгалтын бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 18-ыг дуустал https://itpark.mn/itee/web/index.php хаягаар явагдана. Сургалтын бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 06-ыг дуустал http://training.itpark.mn/registration/117 хаягаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 9953-9790 дугаараас лавлана уу.

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ 2022.09.01 Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Завхан аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна

“Цахим аймаг” сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн удирдан явуулж байна. Сургалтыг Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нээсэн ба тус

Хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ONEWEB компани монголд орох талаар хэлэлцээр хийлээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023”-т оролцож байна. Энэ хүрээнд Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “One Web” компанийн гүйцэтгэх захирал Нейл