MNG

MNG

EVENT

Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг танилцууллаа

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өнөөдрийн (2023.10.04) танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар танилцууллаа.

Үргэлжлүүлэн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат, Сэлэнгэ аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Сувд-Эрдэнэ нар тус аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Мөн ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Мэргэжилтэн М.Түвшинжаргал дээрх аймгийн төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр сургалтыг зохион байгуулж, 80 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.

Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг нь Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бааз суурь сайтай, Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин гадаад худалдааны эргэлт болон зорчих хөдөлгөөний урсгал ихтэйгээрээ онцлогтой.

Тус аймаг нь 17 сум, 6 тосгон, 51 багийн нийт 108 мянган хүн амтай бөгөөд 16 сум, суурин газар нь өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдож нийт өрхийн 90 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон гэсэн тоон үзүүлэлт байна.

Сэлэнгэ аймагт одоогоор “ХУРДАН” цэг хоёр байрлалд ажиллаж байгаа бөгөөд нутгийн иргэд тус цэгийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн, шуурхай хэмээн онцолж байна. Цаашид “ХУРДАН” цэгийг эхний ээлжид аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алтан булаг сум, Мандал сум, Баянгол сум, Сайхан сум зэрэг таван байрлалд нээхээр төлөвлөөд байна

Other news

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар Ус цаг уурын орчны шинжилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газруудад ажиллалаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар мэдээлэл хариуцагч нь мэдээллээ байнга нээлттэй, ил тод байлгах шаардлагатай 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж,