MNG

MNG

EVENT

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар Ус цаг уурын орчны шинжилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газруудад ажиллалаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар мэдээлэл хариуцагч нь мэдээллээ байнга нээлттэй, ил тод байлгах шаардлагатай 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй.

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар мэдээллээ бүрэн үнэлж ирүүлээгүй, байгууллагуудад хугацаатай үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газруудад ажиллалаа.

УЦУОШГ-ын харьяанд Ус цаг уур, очны судалгаа мэдээллийн хүрээлэн, Нислэгийн цаг уурын төв, Байгаль, орчин хэмжил зүйн төв лобартори болон 21 аймаг, 330 сумын ус цаг уурын өртөө харуулууд хамаардаг. Эдгээр байгууллагын мэдээллийг нэгтгэж ирүүлэхийг салбарын улсын ерөнхий байцаагч С.Ганзориг хугацаатай үүрэг болголоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв гэсэн 3 байгууллагатай бөгөөд өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох мэдээллийг товлосон хугацаанд ирүүлэхээ мэдэгдлээ.

Other news

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Цахим хөгжил, Харилцаа холбооны яамтай хамтран 2023-2026 он буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон “Кибер аюулгүй байдлын хүний

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалт Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ болон НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт цувралаар зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал”

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал” 2022.09.03 Цахим хөгжил, харилцаа