MNG

MNG

EVENT

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “цахим аймаг” бодлогын зөвлөмж”-ийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна

✅Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, үнэлгээ хийх арга хэмжээ өнөөдөр (2023.08.16) Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

✅Энэ хүрээнд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа.

✅Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, цахим шилжилт, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, мэдээлэл солилцлоо.

Other news

Цахим эдийн засгийн бодлогын орчинг тодорхойлох, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарна

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Доротей Лазаро тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.03.24/ хүлээн авч уулзлаа. Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай 2021.08.09 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Монголын анхны эмэгтэй генерал, бригадын генерал Г.Болорт хүндэтгэл үзүүллээ

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Монголын хамгийн анхны эмэгтэй генерал, бригадын генерал Ганболдын Болорыг