MNG

MNG

EVENT

Удам төсөл нь мэдээллийн технологи ашиглан ургийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг Монголчууддаа олгож байна

2022.11.17

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган өнөөдөр /2022.11.17/ төрийн ордонд болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын сайд нар, Архивын Ерөнхий газрын албан хаагчид оролцож байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд цахим баримт бичиг үйлдэх, мэдээлэл хариуцагч баримт бичгийг үйлдэх, дамжуулах, хүлээн авах, хадгалах, хамгаалах болон ашиглахдаа цахим баримт бичигт суурилахаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 30.4 дэх хэсэгт цахим баримт бичиг хөтлөлтийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаар зохицуулахаар заасан. Үүний дагуу нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг нийцүүлэх, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулаад байна.

Мөн цахим хэлбэрээр албан хөтлөлтийн үйл ажиллагааг явуулах хуулийн зохицуулалтууд бүрдсэн хэдий ч Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтална, мөн зүйлийн 38.4-т цаасан баримт бичиг хүчингүй болсон тохиолдолд цахим хувь нь мөн адил хүчингүйд тооцогдоно гэж заасан нь цахим баримт болон цаасан баримт хосолсон байх, цахимаар үйлдсэн баримт бичгийн цаасан хувийг давхар үйлдэж, баталгаажуулан архивт үлдээх ойлголтыг өгч байна. Дээрх зохицуулалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарсан ажлын хэсгийн хүрээнд цахимаар албан бичиг үүсч, тоон гарын үсгээр баталгаажсан бол эх хувь нь тухай цахимаар үүссэн бичиг байх зохицуулалтыг тусгахаар мөн ажиллаж байна.

Архивийн Ерөнхий газар, програм хангамжийн Старсофт ХХК-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй УДАМ МН төсөл юм.

Энэхүү эртний соёл уламжлалаа өнөө үед сэргээхдээ мэдээллийн технологи ашиглан хөтлөх нь илүү оновчтой шийдэл юм. Старсофт компанийн залуус УДАМ төслийг санаачлан 2013 онд гар утсанд УГИЙН БИЧИГ хөтлөх апп хэлбэрээр зохиосон энэхүү систем нь УДАМ нэртэй болж, вэб програм бүтээгдэн хөгжиж байна. УДАМ төсөл нь мэдээллийн технологи ашиглан олуулаа нэг овгийн хүмүүс хамтдаа угийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг нийт Монголчууддаа олгож байна. Мөн тэд Үндэсний архивын ерөнхий газартай хамтран 1933 он ба түүнээс өмнөх хүн амын тооллогын мэдээллийг цахимжуулж олон нийт ашиглах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа нь маш чухал юм.

Ийм төрлийн олон төсөл амжилттай хэрэгжснээр Монголчуудын олон зуун жилээр хөтөлж ирсэн Ургийн бичиг хөтлөх соёлыг мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан сэргээж энэхүү соёлыг хэзээ ч арилж устахгүйгээр баталгаатай хадгалж үлдээх боломж бүрдэх юм. Иймд ЦХХХЯ-ны зүгээс цаашид Удам МН мэт сайн санаачилга, системүүдийг бүх талаар дэмжиж төрийн мэдээлэл солилцооны ХУР системд холбох, И-Монголиад холбох, ҮДТ байрлуулах зэргээр дэмжиж ажиллах болно.

Other news

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй