MNG

MNG

EVENT

Цахим зах зээл, платформоор дамжуулан Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих зорилго бүхий техник туслалцааны төслийн нээлтийн арга хэмжээ болж байна

Азийн хөгжлийн банк Монголын уул уурхайн бус салбарыг дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт оролцох чадавхийг сайжруулах зорилгоор Монгол Улсад үзүүлэх техникийн туслалцаа: Бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн үнэ цэнийн сүлжээнд тогтвортой, хүртээмжтэй интеграцчлалыг дэмжих төслийг баталсан.

Төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүдийн худалдаа хийх, хил дамнасан цахим худалдаанд оролцох чадавхийг үнэлж, сайжруулах, дэлхийн цахим худалдааны төвүүдтэй уялдаа холбоог бий болгох, Монгол Улсын бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор одоо байгаа дотоодын цахим худалдааны платформуудыг судалж, ЖДҮ-ийг санхүү, бизнес эрхлэх, цаасгүй худалдааны платформ ашиглах талаар туршлага солилцоход уг арга хэмжээний зорилго чиглэж байна.

Арга хэмжээний хүрээнд “Цахим худалдааг дэмжих төрийн санаачилгууд”, “Монголын ЖДҮ эрхлэгчдийн дэлхийн цахим худалдаанд бэлэн байгаа байдал”, “Малайз Улсын цахим өөрчлөлтийн аялал” гэсэн 3 үндсэн бүлэг сэдвийн дор Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэсний байгууллага, БНХАУ-ын Алибаба групп, Малайзын гадаад худалдааны хөгжлийн корпораци, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн төлөөллүүд оролцож, илтгэл танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэхүү арга хэмжээгээр Монголын ЖДҮ эрхлэгчдийн цахим худалдааны платформ, зах зээлийн хэрэглээнд нөлөөлж буй гол асуудлуудыг хэлэлцэх, цахим зах зээлийн хөтөлбөр, ЖДҮ-ийн оролцоог дэмжих санаачилга, Малайз, Сингапур зэрэг улсад хийсэн цахим худалдааны судалгааны ажлын үр дүнг танилцуулах, жижиг бизнесийн цахим тэргүүлэгч төслийн төгсгөлийн арга хэмжээний талаар, мөн цахим платформ, зах зээлээр дамжуулан хил дамнасан цахим худалдаанд Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх стратегийн чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох юм.

Other news

#MNSEC2023 болж байна

Кибер аюулгүй байдал хэмээх ойлголт хувь хүн, албан байгууллага төдийгүй улс үндэстний оршин тогтнол, нийгэм эдийн засаг, аюулгүй байдалд чухал нөлөөтэй бөгөөд технологийн эрин үед

Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний талаар хөгжлийн түншүүдтэй зөвлөлдлөө

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас 2022-2023 онд хийсэн “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг хөгжлийн түншүүдэд танилцуулах, зөвлөлдөх уулзлалтыг Гадаад харилцааны яам, Цахим

Төв аймгийн ЕБС-ийн сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгаалал, мэргэжил сонголтын талаар сургалт зохион байгууллаа

ЕБС сургалт: Төв аймгийн ерөнхий боловсролын 3 сургууль, 1 коллежийн нийт 172 сурагчдад Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай