MNG

MNG

EVENT

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх “Цахимд хэвшье” арга хэмжээ баруун бүсийн аймгуудад хэрэгжиж эхэллээ

ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хариуцлага, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.04.03) Говь-Алтай аймагт ажиллаж байна.

“Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, зорилт, арга хэмжээг танилцуулахаас гадна аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж, дүгнэн, тулгамдаж буй асуудлуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлог юм.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна.

Цахимд хэвшье арга хэмжээ одоогоор говь болон хангайн бүсийн 7 аймагт амжилттай хэрэгжсэн бол цаашид зүүн, хойд, төвийн бүсийн аймгуудад үргэлжлэн хэрэгжих юм. Цахим хөгжлийн өдөрлөгт ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна.

Other news

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар Ус цаг уурын орчны шинжилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газруудад ажиллалаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар мэдээлэл хариуцагч нь мэдээллээ байнга нээлттэй, ил тод байлгах шаардлагатай 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж,